Демо захиалах
Түгээмэл асуулт

Асуулт, хариулт

Үнэ, гэрээ, И-баримт, шилжилтийн талаар худалдаачдын хамгийн их асуудаг асуултууд.

Түгээмэл асуулт

Хамгийн их асуудаг

Хариулт олдсонгүй юу?

Танай дэлгүүрийн онцлогт тохирсон зөвлөгөөг үнэгүй өгье.

“Дэлгүүр” багц (жилд 399,000₮) — ПОС касс, агуулах, тооллого, бараа татан авалт, санхүү. “Онлайн худалдаа” багц (жилд 299,000₮) — өөрийн онлайн дэлгүүр, захиалга, төлбөр, хүргэлтийн удирдлага; ПОС, санхүү ордоггүй. Хоёуланг нь “Дэлгүүр + Онлайн” багцаар (жилд 599,000₮) авбал касс ба онлайн нэг үлдэгдлээс ажиллана.

Үгүй, бүх багц жилээр урьдчилан төлөгдөнө. Сарын үнээр 12 сар төлснөөс хямд: Дэлгүүр 399,000₮, Онлайн худалдаа 299,000₮, Дэлгүүр + Онлайн 599,000₮.

Тийм, И-баримт 3.0 (PosAPI)-тай холбогдсон. ДДТД, сугалааны дугаар, QR код баримтанд хэвлэгдэнэ. НӨАТ, НХАТ, НӨАТ-аас чөлөөлөгдөх барааг систем өөрөө ангилна.

Интернэттэй компьютер эсвэл ноутбук, баркод уншигч, 58 эсвэл 80мм термал принтер. Програм суулгах шаардлагагүй — хөтөч дээр ажиллана.

Тийм. Бараа, баркод, үнэ, үлдэгдэл, нийлүүлэгч, харилцагчаа Excel эсвэл хуучин програмаасаа шилжүүлнэ. 9,000 гаруй бараатай дэлгүүрүүдийг шилжүүлсэн туршлагатай.

Салбар тус бүрийн үлдэгдэл, борлуулалтыг тусад нь хянана. Ажилчин бүрт кассчин, менежер, нягтлан гэх мэт эрх тохируулж, зөвхөн хэрэгтэй хэсэгт нь хандуулна.

Дэлгүүр бүрийн өгөгдөл өгөгдлийн сангийн түвшинд бусдаас тусгаарлагдсан. Ажилчин бүр зөвхөн өөрийн эрхийн хүрээнд хандаж, мөнгө, барааны хөдөлгөөн бүр хэн хийснээрээ бүртгэгдэнэ.